​С.Ганбямба: Хугацаат цэргийн албаны хугацаанд өөрчлөлт оруулна ​С.Ганбямба: Хугацаат цэргийн албаны хугацаанд өөрчлөлт оруулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

​С.Ганбямба: Хугацаат цэргийн албаны хугацаанд өөрчлөлт оруулна

2022 оны 11 сарын 03

Arslan.mn

 

УИХ-ын өнөөдрийн /2022.11.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/-ийг хэлэлцэв.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-д оруулж ирсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. 

Энэ үеэр ЗХЖШ-ын даргаар С.Ганбямба " Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хааж байгаа залуучуудын хувьд эрүүл мэндээр хохирох, улмаар амь нас алдах асуудлууд гарч байгаа. Энэ нь тухайн ангийг зарим удирдлагын ажиллагаанаас болсон асуудлууд бий. Цаашид зэвсэгт хүчний хэмжээнд гэмт хэрэг, осол аваарыг бууруулах талаар тодорхой ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хугацаат цэргийн албаны хугацаатай холбоотой ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг хугацаат цэргийн албаны хугацаанд өөрчлөлт оруулах санал дүгнэлтийг боловсруулж байгаа. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642062
1 эможи

keyboard_arrow_up