Т.Доржханд: Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент зуурдаг л төсөв болчихлоо Т.Доржханд: Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент зуурдаг л төсөв болчихлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Т.Доржханд: Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент зуурдаг л төсөв болчихлоо

2022 оны 11 сарын 10

Arslan.mn

Өнөөдрийн /2022.11.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

 УИХ-ын гишүүн Т.Доржханд: 2005 оноос Монгол Улсад төсвийн сахилга бат байхгүй болсон. Төсвийн хүрээг 3 жилээр төлөвлөж, алдагдлыг хязгаарладаг байя гэсэн ч цаас болчихлоо.  Сангийн яам ер нь цаашаа төсвийн бодлогоо авч явж чадах юм уу? Төсвийн хүрээний мэдэгдэл дээр алдагдал цаашаа өсөөд явахаар харагдаад байна.  Цаашдаа эдийн засаг сайн ч, муу ч үед тэлж явсаар ямар ч орон зайгүй боллоо. Нэг ширхэг цахилгаан станц барих эх үүсвэр байхгүй. Хөгжлийн асуудал санхүүжүүлэх ямар ч боломжгүй болчихлоо.Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент зуурдаг л төсөв болчихлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642283
0 эможи

keyboard_arrow_up