Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны өрийг Засгийн газрын баталгаа гаргаж төлөх нь Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны өрийг Засгийн газрын баталгаа гаргаж төлөх нь
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны өрийг Засгийн газрын баталгаа гаргаж төлөх нь

2022 оны 11 сарын 10

Arslan.mn

Өнөөдрийн /2022.11.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны ирэх онд төлөх өрийг Засгийн газрын баталгаа гаргаж төлнө гэдэг батлагдах тийшээ явж байна. Энэ бол зээл төлөхгүй байх тийшээгээ л явах юм болно. Энэ Засгийн газрын баталгаа чинь асар өндөр хүүтэй бонд гаргах болно. Ороод харвал бондын өгөөж чинь асар өндөр болчихлоо. 10 их наядын хөтөлбөр гээд арилжааны банкуудад зээлийн хүү олгоод байгааг тодорхой болго гэж байнгын хороогоор хэлсэн. 60 тэрбум төгрөг гэдэг ЖДҮ-ийг дэмжих сангийн нэг жилийн зээл байсан. Тиймээс энийг шалгууртай болго. Ер нь энэ асуудлыг ажлын хэсэг гаргаад шалга. Би ахлахад бэлэн байна. Энэ мөнгийг зөвхөн хүүгийн зөрүүнд өгдөг боллоо. Улам л үнэ өсөөд, доройтоод байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642290
0 эможи

Зочин
2022-11-12 09:12
Тийм шийдвэр гаргавал хоосон данхыг өшиглөж зайлуулахаас яах билээ.
keyboard_arrow_up