Г.Занданшатар: Түүхэндээ анх удаа улсын төсвийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, эцэслэн баталлаа
2022 оны 11 сарын 11
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар " Түүхэндээ анх удаа улсын төсвийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, эцэслэн баталлаа. Дөнгөж сая батлагдсан Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээнд дараах бодит өөрчлөлтүүд, тодорхой шинэчлэлүүдийг эхлүүллээ.
Тухайлбал;
- Иргэд олон нийт, ажлын хэсэг, байнгын хороодоос ирсэн саналуудыг нэгтгэн, хэлэлцүүлгийн явцад өргөн барьсан анхны төслөөс төсвийн алдагдал болон зардлыг бууруулж баталлаа.
- Шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй ч ажлын явц нь эхэлсэн бүтээн байгуулалтуудыг 2023 онд дуусгахаар хуульчиллаа. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд шийдвэрлэх чиглэлийг баримталлаа.
- “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дахин үргэлжлүүлж, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн зорилтот ажлуудыг хэрэгжүүлнэ.
- Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүллээ.
- Шинэ сэргэлтийн бодлого, Боомтын сэргэлт, Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ.
- "Төсөв 2023" нээлттэй хэлэлцүүлгээр олон нийтээс дэвшүүлсэн зарим асуудлыг шийдвэрлэхээр тусгаж, түүхэндээ анх удаа төсвийн бодлогод салбар бүрийн төлөөллийн санал, дүгнэлтийг нэгтгэн шингээснээрээ онцлогтой байлаа" хэмээжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642312
0 эможи
Зандка-д
2022-11-13 21:48
Зандка ч сайхан бурах юмоо.Ил цагаан худал хэлээд л дураараа ямар ч хяналтгүй төсөв батлав.Та нар хэтэрч байна шүү...Нээлттэй гэдэг чинь ард түмэнд өөрсдийн дураар авирлаж хийсэн төсвөө зарлаж аархаж байгаад батлөхыг хэлэх үү.
Lol
2022-11-12 10:21
Zarlaga davaad yvtsoon
Зочин
2022-11-12 08:41
Иргэдийн нэг ч санал тусгахгүй, эрх баригч луйварчдын эрх ашиг таалалд нийуүүлсэн төсөв баталчихаад их доромжилж байх шив.Төрийн дээр зайдалсан толгойгүй махнууд.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: