Нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг 21-нд УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар болжээ Нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг 21-нд УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг 21-нд УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар болжээ

2022 оны 12 сарын 08

Arslan.mn

 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2022.12.07) хуралдаанаараа долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүний нэг нь  нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг арванхоёрдугаар сарын 21-ний 10:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулахыг хүсэлтэд дурдсан байна. Үүнд,  

  • “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй офтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар
     
  • 2020-2022 онд улсын хэмжээнд ямар ямар аж ахуйн нэгж хэр хэмжээний коксжих нүүрс олборлосон, ямар аж ахуйн нэгж коксжих нүүрс тээвэрлэсэн, тэдгээр нь ямар хэмжээний орлого олсон
     
  • Монгол Улсын нийт боомтоор экспортолсон коксжих нүүрс
     
  • Коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх
     
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр ямар хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Ингээд нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар төсөлд тусгагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
643092
1 эможи

keyboard_arrow_up