Д.Тогтохсүрэн: Нүүрсний асуудлыг шийдвэрлэхийн тулд таван хуулийг оноос өмнө яаралтай батална Д.Тогтохсүрэн: Нүүрсний асуудлыг шийдвэрлэхийн тулд таван хуулийг оноос өмнө яаралтай батална
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Нүүрсний асуудлыг шийдвэрлэхийн тулд таван хуулийг оноос өмнө яаралтай батална

2022 оны 12 сарын 12

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Цаг үеийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл сонслоо. Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүйн байнгын хорооны даргын мэдээллийг сонссон.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах нь чухал. Ийм учраас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн барина. Энэ долоо хоногт УИХ хэлэлцэх эсэхийг нь шийднэ. 

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд байгаа ялыг чангатгахтай холбоотой асуудал. Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой асуудлыг ч авч үзнэ. 

Цаашид байгалийн баялгийн төрийн өмчийн менежментийг сайжруулахтай холбоотой зүйл бий. Нэг удаа ийм зүйл боллоо гээд орхих биш цаашид тухайн асуудал гарахгүй байх эрх зүйн үндсийг бий болгох нь чухал байна. " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643283
3 эможи

Зочин
2022-12-12 20:14
Энэ гөлөлзсөн новш асуудлыг шийдлээ юу. 2 жил ч гэх шиг доромжлоод байна уу хулгайчаа
keyboard_arrow_up