Г.Занданшатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн мэнд хүргэе Г.Занданшатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн мэнд хүргэе
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн мэнд хүргэе

2022 оны 12 сарын 29

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр ''Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн.

Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

''...Эдүгээгийн байгуулсан төрийн тул энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлаж хамгаалсугай..."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643797
2 эможи

Зочин
2022-12-31 16:32
Ямар хачин болчихсон юм бэ засгийн газар л бүхнийг.шийдэх ёстой шүүдээ гэтэл шал далий нэг Ерөнхийлөгч,нэг бол Улсын Их Хурлын дарга руухашигчаад байхын.Юм үнэ өсөж байгаа, монголчууд улны хоч авч байгаа, өвдөж байгаа өосөж байгаа, цалин тэтгэвэр бага амжиргаа доройтож байгаа юмны үнэ өсөж мөнгөний ханш унаж байгаа, банкны өндөр хүү, өндөр татвар төлж байгаа гээд бүх л болохгүй байгаа зүйлийг ЗАСГИЙН ГАЗАР,ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ, ЕРӨНХИЙ САЙД ОЮУНЭРДЭНЭ Л БҮХИЙ Л УХААНЫ ЦАР ХҮРЭЭ МЭДДЭГ ЮМ МАЛ УУДАА.ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ ТЭНЭГТЭЭД ХАА ХАМААГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ,ИХ ХУРЛЫН ДАРГАТ ҮҮРЭГ ӨГӨӨД ЗАГНААД ХАШИГЧААД БАЙГАА НӨХДҮҮД ИЧЭЭЧ ЯМАР ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ
Иргэн
2022-12-29 13:17
Том том яриад яриад л байх юм.Ард түмэн чинь түгжрэлтэй ,асар ядуу, утаандаа үхчихээд л, маш хэцүү байна ш дээ.Эдгээр асуудлаа шиидээчээ.
Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up