Б.Баттөмөр: Э.Бат-Амгалан гишүүн “Би архи уудаггүй“ гэж надад хэлсэн. Уусныг нь нотлох хэрэгтэй Б.Баттөмөр: Э.Бат-Амгалан гишүүн “Би архи уудаггүй“ гэж надад хэлсэн. Уусныг нь нотлох хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баттөмөр: Э.Бат-Амгалан гишүүн “Би архи уудаггүй“ гэж надад хэлсэн. Уусныг нь нотлох хэрэгтэй

2023 оны 1 сарын 11

Arslan.mn

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өчигдөр Байнгын хорооны хуралдаанд согтуу оролцож Б.Пүрэвдорж гишүүнтэй маргалдаж заналхийлсэн тухай мэдээлэл гарсан.

Энэ талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөс сэтгүүлчид тодруулахад "Э.Бат-Амгалан гишүүн "Би архи уудаггүй" гэж надад хэлсэн. Тиймээс архи уусан гэдгийг нь нотлох хэрэгтэй. Хэрэв уусан байвал Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос арга хэмжээ авна. Сануулах, уучлалт гуйхыг шаардах, цалингийнх нь 20 хувиар торгох гэсэн гурван арга хэмжээнээс нэгийг нь сонгож хариуцлага тооцно. Б.Пүрэвдорж гишүүнтэй уулзаж юу болсон талаар бас асууна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644051
2 эможи

Зочин
2023-01-11 18:36
Ха ха өлөн хулгайчууд
keyboard_arrow_up