Г.Занданшатар: Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн  31 жилийн ойн мэнд дэвшүүлье Г.Занданшатар: Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 31 жилийн ойн мэнд дэвшүүлье
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 31 жилийн ойн мэнд дэвшүүлье

2023 оны 1 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын түүхэн дэх дөрөв дэх удаагийн буюу 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан билээ.

Шинэ Үндсэн хуулиараа монгол түмэн Монгол Улс бол ардчилсан улс болохоо, ардчиллын замаар цаашид тууштай замнахаа дэлхий ертөнцөд зарлан тунхагласан. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа илэрхийлсэн. Улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тамгалан баталгаажуулсан. Шинэ Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол үүнд орших билээ.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулсан, төр, иргэний харилцаа, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийн дээд хэм хэмжээний нийлбэр, төрийн тулгуур баримт бичиг юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644135
0 эможи

keyboard_arrow_up