Т.Доржханд: 1,072 хувьцааны ногдол ашиг тараах мөнгө байхгүй
2023 оны 2 сарын 02
УИХ-ын гишүүн Т.Доржханд 1,072 хувьцааны ногдол ашигтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ногдол ашгаараа "Эрдэнэс Тавантолгой" ХК офтэйк гэрээ, элдэв хэрэглээний зардлыг санхүүжүүлсэн байна. Одоо мөнгө байхгүй. Энэ компани өртэй. Ийм байхад тухайн компани иргэдэд мөнгө өгч чадах уу?
Эсвэл Монголбанк мөнгө хэвлэх юм уу. Хэрвээ ингэж мөнгө хэвлэвэл дахиад инфляц бий болно. Энэ бол зөв зүйл биш. Дахиж ийм хулгай, нууц гэрээ байж болохгүй. Төрийн өмчийн компаниуд аль болох нээлттэй болж, хуулийн дагуу ногдол ашгаа олгох хэрэгтэй" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644497
0 эможи
Зочин
2023-02-02 16:35
ugaasaal ene namiin saaliin unee ezengui mongo biz dee bugd garaa ugaadag
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: