ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд ХИЛИЙН ХОРИГ тавьжээ
2023 оны 2 сарын 06
Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татаж, хилээр гарах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлээд байсан.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэж, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг хилээр гарахыг хязгаарлаж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлан шийдвэрлэсэн байна.
Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644565
0 эможи
Зочин
2023-02-06 14:00
Ямар хэцүү цаг болоовдээ уул нь Аюурсайхан гайгүй шудрага залуу юмсан юу чболоод байгаандээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: