Б.Энхбаяр: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирдэг гээд байсан ирсэнгүй дээ Б.Энхбаяр: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирдэг гээд байсан ирсэнгүй дээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энхбаяр: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирдэг гээд байсан ирсэнгүй дээ

2023 оны 3 сарын 13

Arslan.mn

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Хурлын ирцийг танилцуулах үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонсголд ирээгүйд "Холбогдох эрх бүхий хүмүүс нь бүгд ирээгүй байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирдэг гэсэн ирсэнгүй дээ" хэмээв.

Өнөөдрийн сонсголоор нийт 2,542 зээлдэгчтэй холбоотой асуудлын хүрээнд хэлэлцэх төслүүд:

  1. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151 төсөл,
  2. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 төсөл,
  3. Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох 57 төсөл,
  4. Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл,
  5. Жижиг дунд үйлдвэрлэлийн 70 тэрбум төгрөгийн дамжуулан зээл олгосон 406 төсөл,
  6. Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох хөнгөлөлттэй 11 төсөл,
  7. Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 18 төсөл,
  8. “Асем Вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11-р уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөл,
  9. Мах боловсруулах үйлдвэрлэлийн 1 төсөл,
  10. Мах хөтөлбөрийн хүрээнд 10 төсөл,
  11. Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны 93 төсөл,
  12. Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд олгосон 18 төсөл,
  13. Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай 2019 онд олгосон 14 төсөл,
  14. Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд олгосон 47 төсөл,
  15. Газар тариалангийн хөтөлбөрийн хүрээнд Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй 833 төсөл,
  16. Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх хүрээнд 2020 онд олгосон 5 төсөл байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645349
0 эможи

Зочин
2023-03-13 20:51
Өөдгүй муу хогийг зангианаас нь чирээд авчир
сонсгол

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up