Ц.Нямдорж: Би яриагүй бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр ШОРОНД ҮХЭХ байсан
2023 оны 4 сарын 19
Прокурорын байгууллагаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Үнэнд гүйцэгдэнэ гэдэг л болж байна. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол энэ хоёр хүн шоронд л үхэх байсан. Тэр үеийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хуулийн бүх дарга нартай тэмцэж байсан л асуудал шүү дээ. Ийм нийгэмд хүнийг цусгүй хэлмэгдүүлж болохгүй. Тэр чинь дарангуйлал тогтчихсон байсан. Тэрийг нураах гэж л тэмцсэн, би. Би тэр дарангуйлал, хүн хэлмэгдүүлэхийг үзэн яддаг. Монголын төр тэр хоёр хүнээс уучлал гуйх биш бүх хохирлыг нь төлөх ёстой" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
646289
1 эможи
ҮНЭН Л ХЭЛЖ
2023-04-19 15:05
ҮНЭН Л ХЭЛЛЭЭ МОНГОЛЧУУД БИД ЧИНЬ ЮМЫГ МАРТАХДАА АМАРХАН УЛСУУД ШҮҮ ДЭЭ
Иргэн
2023-04-19 13:47
Тэгвэл Зоригын хэргийн захиалагчийг хэлчих Чи мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: