Б.Пүрэвдорж: Ан амьтныг агнангаа хамгаалах хэрэгтэй Б.Пүрэвдорж: Ан амьтныг агнангаа хамгаалах хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: Ан амьтныг агнангаа хамгаалах хэрэгтэй

2023 оны 4 сарын 27

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "1990, 2000 оны дунд хүртэл агнуурын асуудал зэрлэг капитализмын зарчмаар буюу хэн илүү мөнгө төлсөн нь явдаг байсан. Үүнийг нь хуулиар зохицуулж, тухайн орон нутагт  агнуурын бүс нутгийг гаргаж, тодорхой менежментийн үйл ажиллагаа явуулж иргэдийн нөхөрлөл, хоршоог байгуулснаар агнангаа ан амьтнаа хамгаалах боломжийг бий болгосон.

Гадаад хүн хамгийн сайн анг нь буудаад явчихдаг биш орон нутгийн иргэд ч ашиг хүртэж, ан амьтнаа хамгаалж өвс тэжээл хүргэх нь сайн.  Би ажлын хэсгийн ахлагчид энэ талаар хэлж, агнангаа хамгаалах нь зүйтэй гэдгээ хэлсэн. Энэ асуудал яаж хуульд орсон бэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646555
0 эможи

Б.Пүрэвдорж

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up