Д.Тогтохсүрэн: Б.Бат-Эрдэнэ сайдаа та “хулгайгаар шахуу“ хууль оруулж ирээд байна шүү Д.Тогтохсүрэн: Б.Бат-Эрдэнэ сайдаа та “хулгайгаар шахуу“ хууль оруулж ирээд байна шүү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Б.Бат-Эрдэнэ сайдаа та “хулгайгаар шахуу“ хууль оруулж ирээд байна шүү

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. 

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.1 дэх заалтыг дэмжиж байгаа ч 3.2 дахь заалтыг дэмжихгүй байгаа юм. Анх орж ирэхдээ бүр балай орж ирсэн. Харин зассан байна. Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалыг энэ хуулиар зохицуулна гэж байгаа юм. Нийт аялал жуулчлалын 50 хувь нь тусгай хамгаалалттай газар дээр байгаа шүү дээ. Гэтэл өөр хуулиар явчиж байгаа юм.

Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү. Бүх газар дуудлага худалдаагаар өгнө л гэж ярьдаг. Аялал жуулчлалыг нээлттэй болгоод тусгай хамгаалалтын бус газар зүгээр явна гэж байна. Тусгай хамгаалалт дээр очихоор зөвшөөрөл авна гээд явдаггүй. Нэг их гоё хууль гаргана. Гэтэл Тусгай хамгаалалтын хуулиар өөрчлөгдөхгүй. Тиймээс 3.2 дахь заалтыг дахин оруулж ирж, ярилцах хэрэгтэй. Нийт аялал жуулчлалын 50 гаруй нь тусгай хамгаалалтын газар байгаа шүү. Гэр бааз, морь хөтөлдөгт нь зөвшөөрлийг нь өгдөггүй. Тухайн газарт амьдардаг иргэдэд хохирол амсана. Өвөлжөө, хаваржаа барих эрхгүй, түлээний мод хагалах эрх байдаггүй. Өөр бүст очих шаардлагатай болдог. Хамгаалах нэрийдлээр өөр хэдэн хүний хамгаалалтад өгөөд нутгийн иргэдээс илүү буруу ашигладаг. Хамтад нь явах ёстой. Яг гараад хэрэгжихээр асуудал гарна шүү. Аялал жуулчлалын хоёр хуультай болох гээд байна. Энэ асуудлыг ажлын хэсэг дахин авч үзэх ёстой" гэлээ. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгнө. Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх 98 хуулийг оруулж ирэхдээ Тусгай хамгаалалтын зөвшөөрөл олгох хуулийг өргөдлөөр оруулж ирнэ гээд байхад л гаргачихсан. Одоо энэ Зайсангийн газрыг аялал жуулчлалын зориулалттай гэж өгөөд л өнөөдөр ямар болсныг нь хар. Энийг гүйцээж боловсруул" гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646594
0 эможи

keyboard_arrow_up