Д.Тогтохсүрэн: Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү Д.Тогтохсүрэн: Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү

2023 оны 4 сарын 29

Arslan.mn

УИХ-ын 2023.04.28-ны баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.1 дэх заалтыг дэмжиж байгаа ч 3.2 дахь заалтыг дэмжихгүй байгаа юм. Анх орж ирэхдээ бүр балай орж ирсэн. Харин зассан байна. Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалыг энэ хуулиар зохицуулна гэж байгаа юм. Нийт аялал жуулчлалын 50 хувь нь тусгай хамгаалалттай газар дээр байгаа шүү дээ. Гэтэл өөр хуулиар явчихаж байна.

Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү. Бүх газар дуудлага худалдаагаар өгнө л гэж ярьдаг.  Тусгай хамгаалалт дээр очихоор зөвшөөрөл авна гээд явдаггүй. Нэг их гоё хууль гаргана. Гэтэл Тусгай хамгаалалтын хуулиар өөрчлөгдөхгүй. Тиймээс 3.2 дахь заалтыг дахин оруулж ирж, ярилцах хэрэгтэй байна.Аялал жуулчлалын хоёр хуультай болох гээд байна. Энэ асуудлыг ажлын хэсэг дахин авч үзэх ёстой" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646617
0 эможи

Тэнэг
2023-04-29 12:54
Урьдахь хуулиа хэрэгжүүлж чадахгүй үхсэн гацны хууль вэ.тамсгийн тал чинь там боллоо.ажилаа хийгээч малнаас дор малууд минь.ичиж амьдар
keyboard_arrow_up