Д.Ганбат: Өнгөрсөн хугацаанд МАН 65, 62 суудалтай байсан ч ард түмний хүсээд байсан амьдралыг өгч чадсангүй Д.Ганбат: Өнгөрсөн хугацаанд МАН 65, 62 суудалтай байсан ч ард түмний хүсээд байсан амьдралыг өгч чадсангүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: Өнгөрсөн хугацаанд МАН 65, 62 суудалтай байсан ч ард түмний хүсээд байсан амьдралыг өгч чадсангүй

2023 оны 5 сарын 05

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "2022 оны наймдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Үүний үр дүнд олон хүн давхар дээлтэй болж, давжаа парламент нь том Засгийн газартай болсон юм. Энэ алдаагаа засахын тулд уг хуулийн төслийг оруулж ирж байна гэж ойлгож байгаа. Ванга шиг хэлье.  

Өнгөрсөн хугацаанд МАН 65, 62 суудалтай байсан ч ард түмний хүсээд байсан амьдралыг өгч чадсангүй. Энэ хугацаанд бид нар Азийн гөлөг улс болох чиглэлд явж байсан. Хулгай хийж ард түмнийг хохирооно, хулгай хийсэн хүнтэй хариуцлага тооцохгүй байж дахин хохироодог.

Бодит байдал дээр дайныг эсэргүүцсэн залуусын амыг нь хаасаар байна. Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг байж гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Дайныг дэмждэг хүнийг барьж хорих ёстой" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646829
0 эможи

Д.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up