ЧУУЛГАН: ҮХНӨ-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна ЧУУЛГАН: ҮХНӨ-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: ҮХНӨ-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

2023 оны 5 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хоёр дахь хэлэлцүүлгийн үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар явуулах ёстой" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө болсон.  Хөдөөгүүр ажилласан гишүүдэд иргэдийн зүгээс нэгдүгээрт, 7 жилийг 5 жил болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг шаардах, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, гуравдугаарт цалин тэтгэврийг нэмэхийг шаардсан. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрч эхэлж байна. Сангийн сайд Б.Жавхлан ямартай ч хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд бүрэн олгох шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газар цалин, тэтгэврийг үе шаттай нэмэх, төсвийн тодотголыг долдугаар сард багтаж хийх шийдэлд хүрч байна" гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Тойргийн иргэд маань 152, 126 гэсэн тоог алийг нь ч дэмжихгүй байна. 76 гишүүнээс болоод өнөөгийн нийгэм, эдийн засаг ийм болоогүй гэдгийг хэлсэн. Ардчилсан Намын зүгээс нийт гишүүний 40 хувийг жагсаалтаар оруулах санал гаргасан. Миний хувьд намын жагсаалтаар орж байгаа хувийг 30-аас хэтрүүлэхгүй байх ёстой гэж харж байна" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Иргэдийн зүгээс 108-120 хүртэл гишүүдийн тоог нэмэгдүүлж болно гэх санал гаргасныг онцлох хэрэгтэй. ҮХНӨ-ийн гол агуулга нь 50:50 хувийн зарчим байсан. Гэтэл жагсаалтаар 40 хүртэл хувийг сонгоно гээд өөрчилсөн байна. 50:50 хувийн зарчмыг тусгаснаар тойргийн, мөнгөний нөлөө алга болно" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647192
0 эможи

keyboard_arrow_up