С.Ганбаатар: Бид хаалгаа хааж байгаад гишүүний тоо, суудлын талаар ярьж болохгүй С.Ганбаатар: Бид хаалгаа хааж байгаад гишүүний тоо, суудлын талаар ярьж болохгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Ганбаатар: Бид хаалгаа хааж байгаад гишүүний тоо, суудлын талаар ярьж болохгүй

2023 оны 5 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хоёр дахь хэлэлцүүлгийн үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар явуулах ёстой" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 17.1-д зааснаар УИХ төслийг хэлэлцээд тухайн саналыг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний гуравны хоёрны саналаар тогтвол УИХ тогтоол гаргана гэж заасан байдаг. Бид өнөөдөр хаалгаа хааж байгаад гишүүний тоо, сандал, суудлын талаар ярьж болохгүй. Ер нь бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гишүүний тоотой холбоотой асуудал орж ирсэн. Тэр үед гишүүдийн тоотой холбоотой санал асуулга явуулж ард иргэдээс асуух уу эсвэл шууд танхимаар шийдэх үү гэдэг талаар ярьж байсан. Яг үүнтэй ижил нийт гишүүнээс энэ саналыг авч өгөхийг хүсч байна.

Хоёрдугаарт, хэлэлцүүлгийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргах эрхийг ард нийтийн санал асуулгад өгөхийг эрхэм гишүүдээс гуйж байна." гэв.

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647195
0 эможи

Зочин
2023-05-19 19:27
Босоогоороо ярьдаг Ганбаа сайн..босоогоороо хийдэг Ундрам ...
Зочин
2023-05-19 17:55
zov sh te
С.Ганбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up