Ж.Бат-Эрдэнэ: Энэ саарал байшинд сууж байгаа 76 гишүүний үнэлгээ үнэндээ унасан. Ёстой газар унана гэдэг болсон Ж.Бат-Эрдэнэ: Энэ саарал байшинд сууж байгаа 76 гишүүний үнэлгээ үнэндээ унасан. Ёстой газар унана гэдэг болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Бат-Эрдэнэ: Энэ саарал байшинд сууж байгаа 76 гишүүний үнэлгээ үнэндээ унасан. Ёстой газар унана гэдэг болсон

2023 оны 5 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Иргэдийн зүгээс 108-120 хүртэл гишүүдийн тоог нэмэгдүүлж болно гэх санал гаргасныг онцлох хэрэгтэй. ҮХНӨ-ийн гол агуулга нь 50:50 хувийн зарчим байсан. Гэтэл жагсаалтаар 40 хүртэл хувийг сонгоно гээд өөрчилсөн байна. 50:50 хувийн зарчмыг тусгаснаар тойргийн, мөнгөний нөлөө алга болно.

Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа билээ! Бид 1992 онд Үндсэн хуулиа баталсан. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш үндсэндээ 31 жилийн нүүр үзээд байна.

Энэ хугацаанд бид яаж улс төрийн нөхцөл байдлыг авч явсан билээ! Ард түмэн үүнийг л асууж байгаа. Өчнөөн олон хулгайч төрлөө гэж байна. Өчнөөн олон луйвар төрлөө гэж байгаа. Энэ бол тойрог бүр дээр яригдаж байгаа үг. Тэгэхээр ийм хэмжээнд бид улс орныг авч явжээ.

Ардын нам, Ардчилсан нам гэж ээлжил, хамтарч ч явлаа. Энэ 31 жилийн хугацаанд өөрчлөгдсөн зүйлгүй байна. Өнгөрсөн 2022 оны сүүлээр, 10, 11 дүгээр сард жагсаал цуглаанууд болсон. Бас цөөнгүй асуудлууд орж ирсэн.

Энэ саарал байшинд сууж байгаа 76 гишүүний үнэлгээ үнэндээ унасан. Ёстой газар унана гэдэг болсон. Энэ юунаас шалтгаалаад байна вэ гэхээр бидний тогтолцоонд байгаа шүү. Ямар ч хүн намын босгыг алхаад орж ирсэн, буцаад муу муухай зүйл рүү холбогддог нөхцөл байдал руу бид орчхоод байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
647201
4 эможи

keyboard_arrow_up