“Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ энэ долоо хоногт “сонгоно” “Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ энэ долоо хоногт “сонгоно”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ энэ долоо хоногт “сонгоно”

2023 оны 5 сарын 29

УИХ энэ долоо хоногт түүхэн шийдвэр гаргана. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх юм. Үүгээр УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилнө. Энэ дээр улс төрийн нам, институциуд санал нэгтэй байна. Ямар нэг сөрөг байр суурь алга. Харин үүнийг дагаад нэмэгдэх гишүүдийн тооны хувьд янз бүрийн санал бодол гарч байна. Уг нь төсөл дэх тоо нь хэн нэгэн тэнгэр харж байгаад биччихсэн юм биш аж. УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд гишүүдийн тоо хэд байх ёстойг мэргэжлийн судлаачид гаргажээ. Тодруулбал, олон улсад хэрэглэдэг судалгааны аргаар тооцоолжээ. Монгол Улс 3,4 сая хүн амтай, газар нутаг томтой. Тэгэхээр 152 гишүүнтэй байх нь зохимжтой гэсэн “хариу” гарсан байгаа юм. Тиймээс энэ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 11 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно хэмээн өөрчлөн найруулсугай” гэсэн тогтоолыг төслийг боловсруулсан байна. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад гишүүдийн тоог бууруулахаар болсон юм.

Хамгийн гол нь Үндсэн хуульд өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэх тухайд улс төрийн намууд зөвшилцлийн ширээнд сууж байж саналаа нэгтгэсэн байдаг. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн дээрх хувилбарын хоёр дахь хэлэлцүүлгийг 2023 оны тавдугаар сарын 19-нд хийж, “УИХ 126 гишүүнтэй байх нь 1992 онд Үндсэн хууль батлагдаж байх үеийн Монгол Улсын хүн ам 2050000 байхад, 27000 иргэнийг нэг гишүүн төлөөлж байсан чадварыг буулгахгүй байх боломжийг хадгалсан үзүүлэлт” гэдэг дээр тогтсон байна. Түүнчлэн мажоратораар санал авсан гишүүд“олныг төлөөлөх” гэсэн нэр томъёог хэрэглэж,  пропорцианоль аргаар намын жагсаалтад бичигдэгсдийг нийгмийн сегментүүдээс бүрдүүлэх зэргийг анхаарах ёстой нь харагдсан. “Нөгөө” нөхдүүд нуугдаж орохоос сэргийлэхийг иргэд, сонгогчид илүүтэй захиж харагдана лээ. Тэгж ч тусгахаар болоод байна.

Яг үнэндээ, Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт нь өнгөц яригдаад байгаачлан гишүүдийн тоог нэмснээр “Баахан дарга нэмэгдэнэ”, “Идэж уугаад дийлдэхээ болино” гэдгээс тэр өөр юм. Үгүй аж. Наад зах нь Үндсэн хуульд ингээд өөрчлөлт орчихоор эрх баригч намууд өөрсөддөө тааруулж Сонгуулийн хуулийг өөрчилдгөө болино. Боломжгүй болно.

Ерөөс, УИХ энэ өөрчлөлтийг хийж чадвал хулгайгүй тогтолцоо бүрдэх зам руугаа орно. Чадахгүй бол хулгайтайгаа үлдэнэ. Ингэхийн тулд зөвхөн Үндсэн хуульд энэ өөрчлөлтийг хийгээд зогсохгүй. Араас нь Сонгуулийн хуульд өөрчлөлт орно. Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилнө. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль хөндөгдөнө. Ер нь болҮндсэн хууль дахь тогтолцоо, тоо хоёрын дагаад бусад хуульд оруулах өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийг дарга биш, төлөөлөгч гэдгийг тодотгож өгөх аж. Тэгээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулна. Үүнээс өмнө Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын гэмт хэрэг оногдуулах ялыг чангатгасан. Товчхондоо, эдгээрийг цогцоор нь хийж байж хулгайгүй тогтолцоог бий болгоно гэсэн үг. Эргээд түшээддээ ч халгаагүй хуулийн өөрчлөлт болж байгаа юм. Хулгай хийгээгүй ч хулгайчаараа дуудуулдаг гэсэн гомдол эрхэм гишүүдээс гардаг. Тэгвэл энэ бүх өөрчлөлтийн дараа УИХ-ын гишүүн, сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хаших эрхмүүд элдвийн хардлага сэрдлэг, хашилт шахалт, хууль бус хүсэлт гуйлтаас ангид ажиллах боломж нээгдэнэ.

Нөгөөтэйгүүр, бид “хуучин 30 жилийн тогтолцоо”-г мэднэ. Ямар вэ гэдгийг ясандаа тултал мэдэрсээр л сууна. Маш ойлгомжтойгоор хэлэхэд, өнөөдөр дуулиан шуугиан болоод байгаа Тусгай сангуудын луйвар бол ердөө л хулгайтай хуучин тогтолцооны л үр дүн юм. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, нүүрсний хулгай цөмөөрөө л тогтолцооны л дүнд гарсан хулгайнууд шүү. 

Тэгэхээр өнөөдөр нийтээрээ шуураад байгаа шударга ёс, нийтийн эрх ашгийн төлөөх тэмцэл, үүний дүнд илрүүлэн шалгаж, шийдэж буй дээрх хэргүүд ердөө л “хуучин 30 жил”-ийн шинж тэмдэг төдий юм. Өөрөөр хэлбэл, одоогийн тогтолцоог өөрчлөхгүйгээр ждүхс-г цөлмөж, “Эрдэнэт”-ийг бүтнээр нь авч , Хөгжлийн банкийг  тонож, тусгай сангуудыг хуурайлж, нүүрс хулгайлдаг хаалгыг хааж чадахгүй. Ийм хулгайнууд байсаар л байна гэсэн үг. Нээлттэйгээ л үлдэнэ. Тиймээс энэ хаалгыг хаахаас өөр гарц бидэнд үгүй. Нэг үгээр хэлбэл, “Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ “сонгох” болчихоод байна. Тэр утгаараа, хулгайгүй тогтолцоо бүрдэж чадах эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэнэ гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647542
0 эможи

keyboard_arrow_up