Сонсгол хийгээгүй “Нүүрсний түр хороо” ажлаа 17:00 цагаас хэлэлцэнэ Сонсгол хийгээгүй “Нүүрсний түр хороо” ажлаа 17:00 цагаас хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сонсгол хийгээгүй “Нүүрсний түр хороо” ажлаа 17:00 цагаас хэлэлцэнэ

2023 оны 6 сарын 13

Arslan.mn

"Нүүрсний түр хороо" буюу Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо өнөөдөр /2023.06.13/ 17:00 цагаас хуралдана.

Хуралдаанаар түр хорооны ажлын тайланг хэлэлцэх аж. Нүүрсний сонсголыг хийгээгүй нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээж буй.

Мөн энэ талаар өчигдөр Н.Ганибал гишүүн мэдээлэл хийх үеэр  “Нүүрсний дэд хорооны гишүүний хувьд дөрөвдүгээр сарын 6-нд нүүрсний сонсголыг хийнэ гэсэн. Бидний зүгээс энэ асуудалд шинжээчийн дүгнэлттэй танилцаж, асуудлыг шийдэхийн төлөө байсан. Нийт 100 орчим хүнийг сонсгол дээр дуудаж, гэрчийн нэрсийг зарлах түр хорооны хурал дээр дарга Г.Ганболд гишүүн маань зургаан цаг хүлээлгэсэн.  Тэгээд ирээд нүүрсний сонсголыг хойшлуулах санал оруулж, санал хураалгасан. Тэр цагаас хойш хуралдахгүй байна. Тухайн үед Ерөнхий сайд тэргүүтэй намынхаа дарга нар дээр байж байгаад чиглэл авч хойшлуулсан. ” гэх мэдээллийг өгсөн билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648072
0 эможи

keyboard_arrow_up