Ц.Туваан: Төсвийн төсөөллөөр хувийн хэвшлээ яаж дэмжих юм, тусгасан зүйл байна уу Ц.Туваан: Төсвийн төсөөллөөр хувийн хэвшлээ яаж дэмжих юм, тусгасан зүйл байна уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Туваан: Төсвийн төсөөллөөр хувийн хэвшлээ яаж дэмжих юм, тусгасан зүйл байна уу

2023 оны 6 сарын 15

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүд үг хэлж эхлээд байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ард иргэдтэй уулзаад явахаар Сангийн яамны гаргаж байгаа бодлого, Мөнгөний бодлого болохгүй байна. Инфляци яваад байна, Монголбанк хариуцах ёстой нь үнэн. Засгийн газар бас хариуцах ёстой. Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдчихээд байхад инфляцыг нэг оронтой тоо руу оруулна гэж юу яриад байгаа юм. Монгол Улс валютаар маш их  зүйл худалдан авдаг. Дотооддоо юу ч үйлдвэрлэхгүй байна. Төсвийн төсөөллөөр хувийн хэвшлээ яаж дэмжих юм, тусгасан зүйл байна уу. Нэмүү өртөг шингэсэн бодлого явахгүй байна.

Малчид “Арьс шир үнэгүй хаягдал боллоо, үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулаач ээ” гэж байгаа. Энэ талаар Төсвийн хүрээний мэдэгдэлд туссан зүйл байна уу. Инфляци, төгрөгийн ханшийн уналт дээр ямар бодлого барих юм. Тэтгэвэр дээр хоёр зөрүү бий, нэгийг нь шийдэх нь. Нөгөөхийг нь яах юм. Тэтгэврийн зөрүүэй холбоотой асуудал дээр тодорхой бодлого байна уу?" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648145
0 эможи

keyboard_arrow_up