Д.Ганбат: Нэгдүгээр сараас хойш хүүхдийн мөнгөө авч чадаагүй хүмүүсээс уучлалт гуйж, хүүтэй нь өгөөрэй
2023 оны 6 сарын 15
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрээр" Хүүхдийн мөнгийг буцааж өгнө гэсэн. Тэрийгээ хүүтэй нь өгөөрэй. Нэг сараас хойш зовоож зовоочихоод. Хүссэн хүүхдэд нь өгнө ч гэх шиг. Асуудалд яаж хандаж байгаа чинь энэнээс л харагдаж байна" хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648158
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: