УИХ: Сонгуулийн хуулийн төслийг эцэслэн батална
2023 оны 6 сарын 16
УИХ-ын өчигдрийн буюу 223.06.15-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс асуулт асууж хариулт авсан юм. Үдээс хойшхи хуралдаанаар хуулин төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тэгвэл өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцэслэн батлахаар боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648180
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: