УИХ: 2023 оны төсвийн тодотголыг дагаж орж ирсэн долоон хууль, хоёр тогтоолын төслийг эцэслэн баталлаа УИХ: 2023 оны төсвийн тодотголыг дагаж орж ирсэн долоон хууль, хоёр тогтоолын төслийг эцэслэн баталлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ: 2023 оны төсвийн тодотголыг дагаж орж ирсэн долоон хууль, хоёр тогтоолын төслийг эцэслэн баталлаа

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Төсвийн тодотголыг дагаж орж ирсэн 7 хуулийн төсөл болон 2 тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийг эцэслэн батлав.

Мөн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг томъёоллоор санал хураалт дуусч, уг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Түүнчлэн Төрийн ба орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг болон хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийг эцэслэн баталлаа.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648187
0 эможи

keyboard_arrow_up