Төсвийн тодотгол батлагдаж, хүүхэд бүрд ХҮҮХДИЙН МӨНГӨ олгох боллоо
2023 оны 6 сарын 16
УИХ-ын өнөөдрийн /2023.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.
Монголын эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7.9 хувийн өсөлттэй гарч, нэгдсэн төсвийн орлого оны эхний таван сард нэг их наяд гаруй төгрөгөөр давж биелсэн учраас Монгол Улс түүхэндээ анх удаа давсан орлогоороо төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэрээ нэмлээ.
Хуулийг баталсан учраас ирэх сарын 1-ээс цалин, тэтгэвэр нэмэгдэх юм. Төсвийн тодотголоор 1.896 тэрбум төгрөгөөр тэлнэ. Үүний:
996 тэрбум төгрөгөөр төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд
396 тэрбум төгрөгийг тэтгэвэр нэмэхэд
167 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоход болон өнгөрсөн хугацаанд олгоогүй мөнгийг нөхөж олгоход
187 тэрбумыг нийслэлийн автозамуудыг холбоход
89 тэрбумыг зорилтот халамж нэмэхэд зарцуулах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
648196
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: