Г.Дамдинням: Англи хэлийг гуравдугаар ангиас заана гэсэн заалтыг унагаасанд харамсч байна Г.Дамдинням: Англи хэлийг гуравдугаар ангиас заана гэсэн заалтыг унагаасанд харамсч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Дамдинням: Англи хэлийг гуравдугаар ангиас заана гэсэн заалтыг унагаасанд харамсч байна

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

Боловсролын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн сард хийсэн. Энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгаж,  ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад 2024 оны хичээлийн жилээс эхлэн англи хэл заахаар болоод байсан.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын БСШУСБХ-ны хурлаар дээрх заалтыг ХАСАХ САНАЛЫГ УИХ-ын Ж.Чинбүрэн дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн байна. Ингэснээр англи хэлийг гуравдугаар ангиас нь заах хуулийн заалтыг ТӨСЛӨӨС ХАСЖЭЭ.

Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр " Боловсролын багц хуулиас боловсролын тэгш бус байдлыг арилгах маш чухал заалт уначихлаа.

Монголын боловсролын тогтцолцоо хямрал, ялгаралд орсон байгааг БШУЯ-наас хийсэн удаа дараагийн судалгаа баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Монголын боловсрол хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж байна. Нөгөө хэсэг нь эндээ л байж байна.

Боловсрол тэгш бус байна. Бид боловсролын тэгш бус байдлыг арилгах зорилгоор Боловсролын багц хуулийг хийсэн. Засгийн газраас өргөн барьсан төсөлд байсан англи хэлийг үндсэн гадаад хэл болгох том заалт байнгын хорооны хуралдаанд уначихлаа. Энэ бол УИХ-ын чуулганаар анхдугаар хэлэлцүүлэгт дэмжигдсэн байсан заалт. УИХ-ын дэгийн тухай хуулиар байнгын хорооны гишүүдийн 2/3-ын саналаар унавал дахиж ярина. Энэ хуулийн нэг том багана нураад уначихлаа.

Монголын боловсрол сайн байж, Монгол орны ирээдүй гэрэл гэгээтэй байна. Дэлхийн шинжлэх ухаан, бизнес, дипломиатын үндсэн суурь хэл болох англи хэлийг Монголын ард түмний үр хүүхдүүдэд ялгаварлахгүй сургах ёстой.

Энэ боловсролын хуулиас 10 жилийн дараа үлдэх хамгийн том өөрчлөлт бол энэ" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648321
1 эможи

Зочин
2023-06-20 12:38
ahiad sanal oruulchih bid jagsaad demjie naad nohroo zailuulaa chin hen genee
keyboard_arrow_up