Танилц: Англи хэлний заалтыг байнгын хорооны шатанд УНАГААСАН ГИШҮҮД Танилц: Англи хэлний заалтыг байнгын хорооны шатанд УНАГААСАН ГИШҮҮД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Танилц: Англи хэлний заалтыг байнгын хорооны шатанд УНАГААСАН ГИШҮҮД

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

Боловсролын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн сард хийсэн. Энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгаж,  ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад 2024 оны хичээлийн жилээс эхлэн англи хэл заахаар болоод байсан.

Гэвч өнөөдөр УИХ-ын БСШУСБХ-ны хурлаар дээрх заалтыг ХАСАХ САНАЛЫГ УИХ-ын Ж.Чинбүрэн дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн байна. Ингэснээр англи хэлийг гуравдугаар ангиас нь заах хуулийн заалтыг ТӨСЛӨӨС ХАСЖЭЭ.

Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр " Боловсролын багц хуулиас боловсролын тэгш бус байдлыг арилгах маш чухал заалт уначихлаа." гэв.

Тэгвэл Англи хэлний заалтыг дэмжээгүй гишүүдэд:

  • БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
  • Эрүүл мэндийн сайд С.Чинзориг
  • ЦХХХ-ны сайд Н.Учрал
  • ИЦББХ-ны дарга Э.Батшугар
  • НББХ-ны дарга Г.Мөнхцэцэг
  • Б.Баярсайхан
  • Ж.Чинбүрэн
  • Б.Жаргалмаа нар багтсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
648322
1 эможи

Zochin
2023-06-21 14:10
Юм бүгдийг хуульчлах гэдэг сэтэхүй буруу. 4-р ангиас нь ороход буруудах зүйлгүй. Монгол хэл, бичгээ ч сураагүй хүүхдүүд гадаад хэл үзээд эхлэхээр аль нь ч үгүй болж, хичээл хийх сонирхол нь буурдаг зүйл ажиглагдсан.
Генийг хорьж чадахгүй
2023-06-21 11:18
Хувийн сургуулиудад англи хэл заадаг , математик заах боломж нь 20-25 хүүхдэд хангалттай гэсэн үндэслэлээр ихэвчлэн ордог юм бналээ. Улсын сургуульд англи хэлийг нь ззачихаар хувийн сургууль орлоггүй болчих учраас маш том ялгарал үгүй болох гээд байгаагаас унагаждээ . Та нар ялгарах гээд байгаа бол хотоос зайдуу хотод ирэлгүй тэндээ амьдарчих
Зочин
2023-06-21 07:36
Зевштээ. Хэд дугээр ангиас хэл заах ийм жижиг асуудлыг хуульчлах шаардлагагуй!
Зочин
2023-06-20 13:38
Эгэл ардын хүүхдүүдийг доош нь чангаадаг новшнууд юмаа.
Зочин
2023-06-20 12:56
heden avgai balai ovgochuull l bna amia bodson
keyboard_arrow_up