Ч.Номин: 14-16 насныханд соёлын арга хэмжээнд оролцох эрхийн бичиг олгоно Ч.Номин: 14-16 насныханд соёлын арга хэмжээнд оролцох эрхийн бичиг олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Номин: 14-16 насныханд соёлын арга хэмжээнд оролцох эрхийн бичиг олгоно

2023 оны 6 сарын 23

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд соёлын эрхийн бичгийн талаар тусгасан байна. 

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин " Соёлын яамны зүгээс  өнгөрсөн 2022 онд  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж,  Засгийн газраас 43 дугаар тогтоолыг батлуулсан. Энэ хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 салбарын хүрээнд хөгжүүлнэ гэсэн. Аливаа бизнес шинэ салбарыг хөгжүүлэх нөхцөлд  бойжуулна, хөгжүүлнэ, түгээнэ дэлгэрүүлнэ гэдэг үе шатууд байдаг. Монгол Улс бодлогын бичиг баримтууддаа  олон тулгуурт эдийн засгийн суурьтай болно, цаашид мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээнэ гэж заасан. Энэ утгаараа шинэ эдийн засгийг бойжуулах хууль гэж үзэж болно.

НҮБ-ын судалгаагаар  2020 оны байдлаар манай өсвөр насныхан соёлын болон бусад арга хэмжээнд хамгийн бага оролцдог гэсэн учраас  үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, ирээдүйн иргэддээ соёлоор дамжуулан өв соёлыг нандигнан хайрладаг болгох үүднээс тэднийг аливаа соёлын арга хэмжээнд оролцох боломжтой эрхийн бичгүүдийг өгөхөөр хуульчлах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамтай нягт хамтран ажиллаж байна. Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн соёлын салбарын нийт ажилтан албан хаагчдын цалин хөлс  61 хувиар  нэмэгдэж байна. Мөн хүний нөөцөө чадавхжуулах ажлуудыг тогтмол хийж байгаа" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648390
0 эможи

зочин
2023-06-23 13:21
мэдлэг боловсролгүй ярих илтгэл тавих ур чадваргүй хийх гэж байгаа ажлууд нь ойлгомжгүй ямар зорилгоор ийм сайд хийж чадахгүй мэргэжлийн бус хүнийг тавьсан бэ
bayaraa
2023-06-23 10:56
tenegee ehleed naad bichgee aawdaa uguuruu
keyboard_arrow_up