УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевтэй уулзав УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевтэй уулзав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевтэй уулзав

2023 оны 6 сарын 24

Arslan.mn

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.06.22) Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевтой уулзлаа.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев, УИХ-ын даргад Эрхүү мужид хүрэлцэн ирсэнд талархаад, өнгөрсөн жилүүдэд онцгой байдал, эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж ирсэндээ сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. Тэрбээр, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр саналаа илэрхийлсэн бөгөөд хүнс, уул уурхай, аялал жуулчлал, ноос ноолуур, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах саналаа танилцуулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нартай хэлэлцээ хийн, “Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай” баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссыг байгуулсан тухай дурдлаа.

Мөн ОХУ-ын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.В.Сечинтэй ажлын уулзалт хийсэн хэмээгээд, Монгол, Оросын сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ оны 03 дугаар сард ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагчийн Монгол Улсад хийсэн айлчлалын дараа Улаан-Үдэ хотод бүсийн болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны дэд комиссын хурал болсон. Энэ хурлын үеэр бүс нутгуудын хэмжээнд хамтарч ажиллах боломжит чиглэлүүдийн талаар хэлэлцсэн. Манай улс болон Эрхүү мужийн харилцаа, хамтын ажиллагаа уламжлалт, найрсаг, эртний түүхэн замналтай. Олон жилийн турш Монгол Улс нь Эрхүү мужийн стратегийн түнш байсан ба бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх худалдааны түншүүдийн тоонд ордог” хэмээлээ.

Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид эрчимжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, Эрхүү мужид ноос ноолуурын хамтарсан үйлдвэр, аж үйлдвэрийн парк байгуулах, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх асуудалд санал нэгдэв.  Мөн дээрх саналуудыг бодит ажил хэрэг болгох алхмыг ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Засгийн газрын ээлжит уулзалтын үеэр хийхээр тохиролцов.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын ерөнхий консул Ж.Энхжаргал, Эрхүү мужийн  Хууль тогтоох хурлын дарга А.В.Ведерников болон албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Эрхүү муж дахь аугаа эх орны дайны ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэн билэгдсэн “Мөнхийн гал”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Мөн Эрхүү мужийн хүүхдийн улсын төв эмнэлэг болон Байгалийн улсын их сургуулиар зочлон, үйл ажиллагаатай нь танилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648406
0 эможи

DR LUCIEN
2023-06-24 14:20
Би Бхавин эмнэлгийн доктор Люсиенпьегийн ачаар Монголоос ирсэн Эрдэнэбат байна Энэтхэг тэд миний бөөрийг 790,000 доллараар худалдаж авсан, тэдэнд илүү их бөөр хэрэгтэй Хэрэв та зарах гэж байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. чиний бөөр ч бас чинээлэг бай
keyboard_arrow_up