Т.Аубакир: Казак хүүхдүүд МОНГОЛ ХЭЛЭЭ сурч ядаж байхад дахиад АНГЛИ ХЭЛ сурах хэцүү Т.Аубакир: Казак хүүхдүүд МОНГОЛ ХЭЛЭЭ сурч ядаж байхад дахиад АНГЛИ ХЭЛ сурах хэцүү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Аубакир: Казак хүүхдүүд МОНГОЛ ХЭЛЭЭ сурч ядаж байхад дахиад АНГЛИ ХЭЛ сурах хэцүү

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. 

Энэ үеэр УИХ-ын Т.Аубакир дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Казак хүүхдүүд төрөөд цагаан толгойгоо дөнгөж цээжилж байтал албан ёсны монгол хэл орж ирнэ. Ингээд байж байтал англи хэл орж ирэх нь. Эрдэмтдийн хэлж байгаагаар шинжлэх ухаанчаар тайлбарласан зүйл бий юу. Англи хэлтэй байх нь зөв. Бид орос хэл үзэж байсан. Тэглээ гээд муудсан зүйл алга. Хоёр хэл үздэг хүмүүсийг бодолцож, бодлоготой хандаач ээ гэсэн санал хэлэх гээд байна. Гурван цагаан толгой цээжлэх нь байна шүү дээ. Казак хэл үзэхгүй байна гэж байхгүй. Үндсэн хуулийн 8.1 дэхь заалтыг бүдүүлгээр зөрчинө гэсэн үг. Эх хэлээрээ боловсрол эзэмшинэ. Дээр нь төрийн хэл монгол хэлийг заавал сурна. Дахиад нэмээд англи хэл орж ирэх нь ээ. Тиймээс УИХ-ын гишүүдийг бодолтой хандаарай гэж хэлье" гэлээ.

Өөрөөр хэлбэл төрийн хэлнээс үндэсний хэлээ илүүд үзэн ардын хүүхдүүдийг бодолгүй гагцхүү "Баян-Өлгийн хүүхдүүд гурван хэл сурах шаардлага үүсэх нь үүнийг бодолцоорой" гэх утгатай зүйлсийг ярив. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648539
2 эможи

keyboard_arrow_up