Энэтхэгийн парламентын доод танхимын даргын айлчлалын албан ёсны арга хэмжээ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ Энэтхэгийн парламентын доод танхимын даргын айлчлалын албан ёсны арга хэмжээ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энэтхэгийн парламентын доод танхимын даргын айлчлалын албан ёсны арга хэмжээ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2023 оны 7 сарын 07

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. Тэрээр албаны хүмүүсийнхээ хамт өчигдөр манай улсад ирлээ.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Энэтхэг улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лок Сабхагийн дарга Ом Бирлаг хүлээн авч уулзаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лок Сабхагийн дарга Ом Бирлад бараалхана.

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648790
0 эможи

keyboard_arrow_up