Д.Ганбат: Плейтайм“-д явсан залуучууд ямар буруутай юм, Тэд энэ асуудалд хариуцлага хүлээх хүмүүс БИШ Д.Ганбат: Плейтайм“-д явсан залуучууд ямар буруутай юм, Тэд энэ асуудалд хариуцлага хүлээх хүмүүс БИШ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: Плейтайм“-д явсан залуучууд ямар буруутай юм, Тэд энэ асуудалд хариуцлага хүлээх хүмүүс БИШ

2023 оны 7 сарын 07

УИХ-ын хаврын чуулганы өнөөдөр /2023.07.07/-ийн хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үерийн асуудал хийгээд Плейтаймтай холбоотой сэдвүүдийг хөндөн ярьсан юм.

Тэрбээр "Иргэд бороо ороосой хэмээн хүсэж байсан. Гэсэн хэдий ч үргэлжлэн орсон борооны үеэр Улаанбаатар хот усанд живлээ. Одоо өтгөн шингэнтэй уснаас болоод иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж байна. Үе үеийн удирдагчдын буруу шүү дээ. Эцэстээ гэхэд "Авлига хороолол"-ын асуудал хөндөгдөж байна.

Залуучуудыг үерийн асуудалтай холбон бухимдаж, тэднийг буруушааж байна. Гэтэл зуны амралт, чөлөөт цагаа өнгөрүүлж буй хэдэн залуучуудаа буруутгаж байна. "Плейтайм"-д явсан залуучууд ямар буруутай юм. Авлига хорооллын эрх мэдэлтэн, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Залуучууд тухайн барилга, байгууламжууд руу ус оруулаа юу. Тэд энэ асуудалд хариуцлага хүлээх хүмүүс биш" гэсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648804
1 эможи

Зочин
2023-07-08 01:26
Үнэн ш тэй. Авилгачдаас болоод одоо цаг хугацаа нь жилийн өмнөөс товлогдож гадаадын олон хамтлаг дуучид ирсэн байхад яах юм. Тэд зөвшөөрөлгүй газар олгосон юм уу. Дагзнууд
keyboard_arrow_up