Г.Занданшатар: УИХ-ын хаврын чуулган 200 гаруй хууль баталснаар ӨНДӨРЛӨЛӨӨ Г.Занданшатар: УИХ-ын хаврын чуулган 200 гаруй хууль баталснаар ӨНДӨРЛӨЛӨӨ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: УИХ-ын хаврын чуулган 200 гаруй хууль баталснаар ӨНДӨРЛӨЛӨӨ

2023 оны 7 сарын 07

УИХ-ын хаврын ээлжит чуулган хааж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрвөн сар орчим хуралдаж, 200 гаруй хууль, 65 тогтоол баталлаа. Гамшгийн хэмжээнд хүрээд буй үер усны асуудалд та бүхнийг анхаарал хандуулахыг хүсье. Улаанбаатар хотын зарим хэсэг, аймаг, хот суурин газрууд үерийн усанд автаад байна.

Нийслэлийн Сэлбэ голын дагуух 26 хорооны 31.6 мянган өрхийн 128 мянган хүн үерт өртөөд байна. Нийт 11 байршилд гудамж, зам, 108 барилга байгууламж усанд автаж, 19 мянга гаруй хэрэглэгч цахилгаан болоод байгаа юм. Иргэд эд хөрөнгөө биш амь насаа бодохоос өөр аргагүй хэмжээнд хүрлээ.

4,828 ажилтан, албан хаагчид гамшигтай тэмцэх ажилд дайчлагдсан ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн нэрийн өмнөөс энэ бүх хүмүүст талархал илэрхийлье. Үерийн нөхцөл байдал нь хот төлөвлөлтийн алдаа завхрал замбараагүй газар олголттой холбоотой гэдэг нь хэнд ч тодорхой байна. Энэ бүхэн бол засаглал сул, авлига газар авсны илрэл мөн. 

Энэ удаагийн чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Баталсан хууль болгондоо бид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үзэл санааг суулгасан гэж хэлж болно. Авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгасан. Ингэж байж бид төрийг авлигаас салгаж чадна" хэмээв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснээр УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөлөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648826
0 эможи

Иргэн
2023-07-07 22:18
Хэзээ ч хэрэгжүүлэхгүй мөрдөхгүй энэ олон усан хуулиар юу хийдэг байнаа
keyboard_arrow_up