“Нүүрсний хулгайн асуудлаар намар нийтийн сонсгол зохион байгуулна“ “Нүүрсний хулгайн асуудлаар намар нийтийн сонсгол зохион байгуулна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Нүүрсний хулгайн асуудлаар намар нийтийн сонсгол зохион байгуулна“

2023 оны 7 сарын 07

Arslan.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөлөө. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Нүүрсний” асуудлаар Түр хороо байгуулан ажиллуулж байгаа. Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртай. Улмаар энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгож байна" гэв.

Хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.

Ингэснээр төрийн зарим өндөр албан тушаалтан, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг болон төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглосон агуулга бүхий заалтууд орсон болохыг тэрбээр тодотгов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648838
0 эможи

keyboard_arrow_up