Г.Занданшатар: Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь их сургууль юм Г.Занданшатар: Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь их сургууль юм
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь их сургууль юм

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2023.09.01) Монгол Улсын Их Сургуулийн 81 дэх хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага болох Монгол Улсын Их Сургуулийн 81 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, тус сургууль нь 81 жилийн түүхэндээ 100 гаруй мянган мэргэжилтэй болсон хүчин бэлтгэж Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын тэргүүлэх сургууль болохыг онцолсон юм.  Тэрбээр, Улсын Их Хурлын хаврын чуулганаар шинэчлэн баталсан Боловсролын тухай багц хуулийн нэг болох Дээд боловсролын тухай хуульд Монгол Улсад судалгааны их сургуулийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлсныг дурдаад, Төр- Их сургууль-Бизнес-Иргэний нийгэм гэсэн гурвалсан, дөрвөлсөн зангилааг бий болгоход чухал үүрэгтэй оролцож буй олон улсын байгууллага, тухайлбал Япон Улсын JIKA  байгууллага,  Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.

Arslan.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн Дундын судалгааны лаборатори, багш нарын инновацийн бүтээлтэй танилцаж, МУИС-д зочлох бүрд шинэ инноваци, мэдлэгт суурилан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүлэл, нийтлэлээ танилцуулдаг эрдэмтэн судлаачдад халуун талархал илэрхийлсэн юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Дээд боловсролын тухай хуульд их сургуулийг судалгааны, сургалтын, мэргэжлийн хэмээн ангилсан бөгөөд судалгааны их сургуулийн үндсэн зорилго нь шинэ мэдлэг бий болгон, ахисан түвшний сургалтыг түлхүү явуулах, хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг ур чадвараараа дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэх явдал хэмээлээ. Энэхүү үндсэн зорилгыг хэрэгжүүлэх боломж, нөөц МУИС-д бийг тэрбээр дурдаад, сүүлийн жилүүдэд улс орнуудын хөгжлийн чиг хандлага мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлоохыг зорилгоо болгож, хиймэл оюун ухаанд тулгуурласан технологийг бий болгоход онцгой анхаарч, өндөр түвшний технологид суурилсан хөгжлийн загварыг боловсруулж, хэрэгжүүлж буйг онцолсон. Энэ үйл явцаас Монгол Улс, монголчууд хоцорч болохгүй бөгөөд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь их сургууль болохыг тодотгосон юм.

Arslan.mn

Монгол Улсын Их Сургуулийн захирал, профессор Д.Бадарч хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ, МУИС нь энэ жил гадаадын 198, дотоодын 3300 гаруй бакалаврын түвшний шинэ элсэгчээр эгнээгээ тэлж, нийтдээ 26 мянга гаруй суралцагч, 1500 гаруй багш, ажилтантайгаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байгааг дурдан, Боловсролын багц хууль түүн дотор Дээд боловсролын хуулийг баталснаар дээд боловсролын эрх зүйн цоо шинэ орчныг бүрдэж буйг онцолсон. Тэрбээр, хуультай уялдуулан их сургуулийн дүрэм журам, удирдлагын тогтолцоог шинэчлэн боловсруулж, их сургуулиа хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинээр боловсруулах хичээлийн жил болж байна хэмээлээ.

Arslan.mn

МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр,  Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шинижи, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мөн МУИС-ийн эрдэмтэн профессор багш нар оюутнууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650390
0 эможи

Зочин
2023-09-01 22:38
Их сургуулийг онцолж байгаад талархаж байна. Гэхдээ хууль гэж онигоотой зуйл гаргалаа!!!
keyboard_arrow_up