Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь АН-ын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзлаа Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь АН-ын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь АН-ын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзлаа

2023 оны 9 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.14) БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзаж байгаадаа баяртай байна гээд БНСУ-д ажиллах хугацаанд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож, БНСУ-ын Үндэсний Ассамблейн хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг судлаж байна гэж уулзалтын эхэнд танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүдийн тоо болоод хяналт шалгалтын хэм хэмжээ, чиг үүргийг нэмэгдүүлсэн. Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол хийж буй туршлагаас судлаж, Монгол Улсад нэвтрүүлж байна. Мөн Үндэсний Ассамблейн өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт, хиймэл оюун ухаан чиглэлээр туршлага судалж байна. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Их Хурал болон БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь парламентын бүлэг, парламент хоорондын Тамгын газрын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

Arslan.mn

БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүдтэй уулзах, санал солилцох энэхүү сайхан завшаан тохиож байгаад баяртай байна. БНСУ, Монгол Улс эрт дээр үеэс түүхэн хэлхээ холбоотой, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байдаг хэмээн цохон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргыг манай хоёр улсын соёл, уламжлал, түүх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллаж, туршлага солилцох асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг тань гүнээ талархал илэрхийлье. Иймд БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол, өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт хийх зэрэг бүхий л туршлагаасаа хуваалцах, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн гэлээ.

Түүнчлэн, Үндэсний Ассамблейн дэргэд Хууль зүй, төсвийн хүрээлэн, мөн судалгааны чиглэлээр хэд хэдэн байгууллага ажилладаг. Бид Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, манай хоёр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг танилцуулах болсныг дуулгав. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг илүү ахисан түвшинд хүргэх, бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллахаа уулзалтын үеэр дахин нотлов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй, манай гуравдагч хөрш, ойр дотны түнш орон бөгөөд 800 жилийн тэртээгээс ахан дүүсийн харилцаа тогтоож ирсэн хэмээн уулзалтын үеэр дурдав. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёо-г Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов.

Arslan.mnArslan.mnУулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, БНСУ-ын парламентын бүлгийн хамтран даргалагч Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон бусад албаны хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650839
0 эможи

keyboard_arrow_up