ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины айлчлал эхэллээ
2023 оны 9 сарын 24
Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно. Түүнчлэн ирэх даваа гарагт болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсйын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хуралд оролцох юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651142
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: