Г.Занданшатар: Газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл тойрсон авлигыг ил болгож, хариуцлага тооцох ёстой Г.Занданшатар: Газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл тойрсон авлигыг ил болгож, хариуцлага тооцох ёстой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл тойрсон авлигыг ил болгож, хариуцлага тооцох ёстой

2023 оны 10 сарын 02

Arslan.mn

Улсын Их Хурал(УИХ)-ын намрын чуулган өнөөдөр эхэлж байна.

Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын отгон намрын чуулган эхэлж байна. Нийгмийн бухимдал өндөр, сонгуулийн идэвхжил ихэссэн, иргэдийн хүлээлт ихсэж, намрын их ажил ундарсан, өвөлжилтийн бэлтгэл хангагдах өндөр хэмнэлтэй цаг үед энэ чуулган эхэлж байна.

Монголын улс төр уламжлал, шинэчлэлтийг зааг үеэ туулж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, улс төрийн намын шинэ хууль, улс төрийн цоо шинэ уур амьсгал, итгэл хүлээлт дор монгол хүн бүр ирээдүйдээ итгэл тавин хүлээж байна. Үндсэн хуулийн нэмэлт бүрэн цогц хэрэгжих учиртай, бүрэн цогцоор нь амилуулах учиртай. Олон хууль цаасан дээр үлдэх төдий байна.

Хуучинсаг, хөшүүн, хаалттай, нууцтай дүлий төр ард үлдэж, эсрэгээрээ нээлттэй, хурдтай, ил тод, ард түмэнтэйгээ ямагт хамт байдаг хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд дуу нэгтгэн шаардаж байна.

Ардчиллын манлайлагч С.Зоригийн "Монгол хүний саруул ухаанд би итгэдэг" гэж өгүүлсэнчлэн УИХ-ын гишүүд ард түмнийхээ чин хүсэл эрмэлзлийг мэдэрч ажилладаг байх ёстой.

УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулийг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651329
0 эможи

Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up