УИХ-аас батлан гаргасан хуулиудыг аудио хэлбэрт шилжүүлж эхэллээ УИХ-аас батлан гаргасан хуулиудыг аудио хэлбэрт шилжүүлж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-аас батлан гаргасан хуулиудыг аудио хэлбэрт шилжүүлж эхэллээ

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний дагуу иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас батлагдан гарсан хуулиудыг аудио хэлбэрт хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Энэ нь Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой аж.

Иргэн та Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудасны ЦАХИМ ПАРЛАМЕНТ цэснээс Парламентын подкаст-ыг сонгож, Аудио хууль буланд байршуулсан Нийтийн сонсголын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг зүйл тус бүрээр, эсхүл бүхэлд нь сонсох боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651437
0 эможи

keyboard_arrow_up