ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

Улсын Их Хурал(УИХ)-ын нэгдсэн чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хэлэлцэх асуудалтай холбогдуулан маргаашийн хуралдаанаар хүүхдийн эрхийг хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал онцгой анхаарал татаж байна. Бараг өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдсөн тухай мэдээлэл гарах боллоо.

Хүүхэд авто замын ослын хохирогч болж байна, амь насаа алдаж байна, бусдад дээрэмдүүлж байна. Гэр бүл болон бусад орчинд хүчирхийлэлд өртөж байна. Гэр орондоо угаартаж байна.

Өчигдөр мэдээлэгдсэнээр хүний наймааны 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд нь хүрээгүй хүүхэд хохирсон байна. Дорноговь аймагт 12 настай охин алга болоод хоёр хонолоо. Эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна. 

Сүүлийн 10-аад хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд машинд дайруулсан, 7 настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн, бага насны гурван хүүхэд ээжийнхээ хамт угаартсан, энэ сарын 2-нд орон сууцны хотхоноос 7 болон 5 настай хүүхэд унаж амиа алдсан зэрэг аймшигтай үйлдэл, гэмт хэргүүд гарлаа.

Хүүхдийг төрснөөс нь эхлээд 18 нас хүртэл нь бид хамгаалах, хайрлах үүрэгтэй. Гэр бүл бүрийн эрхэм үүрэг. Хүүхдэд ээлгүй улс үндэстний ирээдүй бүрхэг болно. Манай улсын ёс зүй хүүхдэд ээлгүй болжээ. Өөрийн төдийгүй бусдын хүүхдийг хайрлах марол байхгүй болсон байна.

Эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Хүчирхийлэлтэй тэмцэх бүлгэмүүд хүүхдийн эрх зөрчигчидтэй хатуу тэмцдэг болмоор байна. Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ. Энэ чиглэлд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулъя. Өнөө маргаашгүй холбогдох Байнгын хороод яаралтай хуралдаж, маргааш мэдээлэл сонсох цагаар оруул ирэхийг үүрэгдэж байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгаж, хатуу хариуцлага тооцон ямар нэгэн өршөөл уучлалд хамруулахгүй байх эрх зүйн шинэчлэл хийнэ" гэв.  

Өнөөдрийн хуралдаанаар 

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт
  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651446
0 эможи

keyboard_arrow_up