Т.Доржханд: Ногоон автобусны “ХУЛГАЙ“ бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна Т.Доржханд: Ногоон автобусны “ХУЛГАЙ“ бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Доржханд: Ногоон автобусны “ХУЛГАЙ“ бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цэцийн дүгнэлттэй холбогдуулан, гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улсын парламентын үйл ажиллагаа тодорхой төвшинд ил тод болсон. Нээлттэй сонсгол хийдэг болсноор, Төрийн хянан шалгах хороо байгуулснаас хойш иргэд илүү их парламентаа үздэг болсон. Яагаад гэвэл нээлттэй болсон. Эсрэгээрээ хаалттай байснаар нүүрсний хулгай гарсан. Гишүүд ч мэддэггүй, сайд нь ч мэддэггүй. Ногоон автобусны хулгай бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна. Нууцлаад байхаар болохгүй юм байна. Авлигаа дийлэхгүй юм байна.

Нууцлахгүй ил тодоор явж болдог юм байна гэдгийг иргэд ойлгож байгаа үед парламент томилгоог нээлттэй хэлэлцдэг ардчиллын зарчмаасаа буцаж болохгүй. Ардчилсан улс байя гэвэл ил тод байх ёстой, зарчим нь ийм. Монгол Улс парламентын засаглалтай юм бол тухайн томилогдож байгаа албан тушаалтныг тал, талаас нь яриад, шүүгээд гаргадаг зарчимтай байх ёстой. Цэцийн дүгнэлтийг хүлээн авч болохгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651451
0 эможи

keyboard_arrow_up