Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын ужгирсан асуудлыг шийдвэрлэнэ Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын ужгирсан асуудлыг шийдвэрлэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын ужгирсан асуудлыг шийдвэрлэнэ

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хотын дарга болон сайд нарыг томилох тухай шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 

Тэрбээр "Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилбэл Үндсэн хуульд заасан хүний эрх иргэдийн аюулгүй байдал амьдралын чанарын үзүүлэлт бодитоор хэрэгжих боломжгүй юм. Улаанбаатар хотын талаар Засгийн газар тусгай тогтоол гаргасан. Тиймээс зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаар боллоо. 

Энэхүү УИХ-ын намрын чуулганаар хотын ерөнхий төлөвлөгөө, урт болон дун богино хугацааны төлөвлөлт, хот байгуулалтын бүтэц зохион байгуулалт, хотын соёлын дүрэм, газрын харилцаа зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал бүрэн дэмжлэг үзүүлнэ. Тус зорилтыг ханган хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт даалгах ёстой гэж үзсэн. 

УИХ-ын эрхэм гишүүд ээ Үндсэн хуулийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор танилцуулж байна. Тэрбээр төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд байсан, УИХ-ын хууль зүйн байнгын хороог даргалж байсан туршлагыг чухалчилж үзлээ. 

Нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлагыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулна гэдэг итгэж байна. 

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаал Б.Дэлгэрсайханыг танилцуулж байна. Нийслэл хот бол цогц асуудал юм. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх гүүр болох, төвлөрлийг аж үйлдвэр эдийн засагтаа уялдуулан шийдвэрлэхэд УИХ-д сонгогдон ажилласан туршлага, хувийн хэвшилд авто зам, төмөр замыг удирдаж байсан хувь хүний амьдралын харгалзан үзэж тус албанд тохирно гэж үзлээ" хэмээн танилцуулав. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651476
0 эможи

Зочин
2023-10-05 23:06
Яг тийм шүү. Мэргэжилтнээсээ эхлээд л хүний гар харсан хэцүү шүү дээ. Сайн цэвэрлээд өгөөрэй. Нүсэр орон тоог нь багасгаж цөөлөх хэрэгтэй. Юу ч хийхгүй тогтмол цалингаа аваад суудаг хүн олон бий.
keyboard_arrow_up