Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг цор ганц байгууллагынхаа даргыг томилж чадахгүй суугаа Х.Булгантуяагаас ЮУ ХҮЛЭЭХ ВЭ Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг цор ганц байгууллагынхаа даргыг томилж чадахгүй суугаа Х.Булгантуяагаас ЮУ ХҮЛЭЭХ ВЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг цор ганц байгууллагынхаа даргыг томилж чадахгүй суугаа Х.Булгантуяагаас ЮУ ХҮЛЭЭХ ВЭ

2023 оны 10 сарын 06

Arslan.mn

ХНХ-ийн сайд Х.Булгантуяа  чуулганаар хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр  "Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттай нэмсэн. 2016 онд хүүхдийн эрхийг хамгаалах тусгай агентлагтай болсны дараагаар анх 356 сая төгрөгийн төсөвтэйгөөр эхлүүлж байсан хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр 8 тэрбум төгрөгийн төсөвтэй, 21 аймаг 9 дүүрэгт салбарт бүтэц болж ажиллаж байна" гэв.

Манайд хүүхэд хамгааллын цор ганц улсын байгууллага бий. Тэр бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Тус газрын даргыг томилоогүй 10 сарын хугацаа болж байгаа бөгөөд 2023 он 1-р сараас даргын үүрэг гүйцэтгэгч  Н.Өлзийхутаг ажиллаж байна.

Тус газарт хүүхэд хамгааллын мэргэжилтэн буюу нийгмийн ажилтан нэг аймаг, дүүрэгт 2-3 байдаг.  Ингэхээр 21 аймаг, есөн дүүрэг буюу улсын хэмжээнд ердөө 100 орчим мэргэжилтэн л байдаг гэсэн үг.

Харин хүүхэд хамгаалалд улсын төсвөөс жилд 8 ТЭРБУМ төгрөг зарцуулдаг байна. Энэ мөнгө нийт 21 аймаг, есөн дүүрэг, хүүхдийн тусламжийн 108 утас, түр хамгаалах байранд зарцуулагддаг аж.

Гэтэл энэ мөнгө зөвхөн хүүхдэд, тэднийг хөгжүүлэх, эрхийг хамгаалахад зориулагдаж байна  гэвэл өрөөсгөл ойлголт болох байх.

Товчхондоо, бид 100 гаруй  мэргэжилтэн, наймхан тэрбумын төсөвтэй, хүүхэд хамгааллын байгууллагагүй улс шүү дээ...

Харин Х.Булгантуяа сайд томилогдоод 6 сар болохдоо хүүхэд хамгааллын цорын ганц байгууллага Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох,  бүтцийг нь батлах ажлыг ч хийгээгүй байж. Өөрөөр хэлбэл,  8-хан тэрбумынхаа 4 тэрбумын зарцуулалтыг олигтой тайлагнаж чадахгүй байна.

12 настай охин алга болоод 72 цаг болох хугацаанд Х.Булгантуяа МАН-ын Удирдах зөвлөлийн хурал, засгийн хурал, УИХ-ын чуулган гээд хурлаас хурлын хооронд л явсан нөхөр.

Тэр залуу хүн, эмэгтэй хүн, УИХ-ын гишүүн, салбарын сайд, Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагч статустай. Бүх боломж эрх мэдэл нь байхад яагаад ажлаа хийдэггүйн бэ...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
651505
2 эможи

Зочид
2023-10-08 10:18
ХНХЯ-ны сайдаар УИХ-ын Сандагсүрэнг тавибал сайн байх гэж бодлоо. Зурагтаар харахад энэ залуугийн шаардлага тавьж байгаа байдал нь их шударга, зөв зүйтэй асуудлыг тавьж байгаа хүн гэж боддог. Сая охин алга болоход Засаг дарга нар Хүүхдийн төлөө сэтгэл гаргаж камер тавихгүй, ажлаа сайхан сэтгэлээр хийхгүй байгааг гишүүн Сандагсүрэн зөв хэлж, эд нарт ажлын хариуцлага гэж огт байхгүйг хэлэхэд баярлаж байв. Монголчуудад ажлын хариуцлага гэж огт байдаггүйг хэлсэнюм.
keyboard_arrow_up