Б.Энхбаяр: Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зураг мэдээллийг ил болгож, худлаа хайр эсгэж байгаа хүмүүсийг бүү өөгшүүл ! Б.Энхбаяр: Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зураг мэдээллийг ил болгож, худлаа хайр эсгэж байгаа хүмүүсийг бүү өөгшүүл !
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энхбаяр: Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зураг мэдээллийг ил болгож, худлаа хайр эсгэж байгаа хүмүүсийг бүү өөгшүүл !

2023 оны 10 сарын 06

Arslan.mn

УИХ-ын гишүүд чуулганы хуралдаантай холбоотой асуулт асууж, үг хэлж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Ялын бодлогыг чангатгахад цочир хүлээж авахгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зургийг олон нийтэд дэлгэхийг би огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй. Хүн болгонд би уриалмаар байна. Ямар нэг хүчирхийллийн үйлдлийн талаар мэдээлэхдээ хүүхдийг хайрлаж л байгаа бол та нийтэд зургийг нь дэлгэхээ болих хэрэгтэй. Худлаа хайр эсгэж байгаа хүмүүсийг бүү өөгшүүл. Хүүхдийн хүчирхийллийг сурталчилж байгаа хүний пост дээр лайк бүү дар, бүү шейр хий. Өөрийнхөө хүүхдийг хайрладаг, өрөөлийн хүүхдийг хайрладаггүй хүн байж болохгүй. Үнэн хайр чимээгүй байдаг гэдгийг хэлмээр байна

Үнэн хайр чимээгүй байдаг юм гэдгийг нийт ард иргэддээ хандаж хэлмээр байна.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлд гурван бодлогыг өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан байгаа.

Нэгдүгээрт, бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй гэдэг хуулийн төсөл өргөн баригдсан байгааг шууд баталъя" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651509
2 эможи

keyboard_arrow_up