Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн 4,7 км замын нээлтэд Э.Бат-Амгалан “тууз“ хайчлав
2023 оны 10 сарын 16
Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн 4,7 км замын нээлтэд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “тууз“ хайчлав.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Гачууртын эцсээс Гялалзахын энгэр хүртэл 4,7 км замыг төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулах үеэр Э.Бат-Амгалан гишүүн тууз хайчлав. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн болон холбогдох албаныхан оролцсон энэхүү зургийг олон хүмүүс шоолж байна.
Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн замын хажууд өөрийнхөө дэмжлэг авах хэрэгсэл болгон ашигласан самбар ч босгосон нь ийнхүү шоолоход хүргэж байна.
Тун удахгүй жижиг төсвийн ажил болгоноор тууз хайчлах өвчин эргэн сэдрэх бололтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
651780
2 эможи
Зочин
2023-10-16 09:10
Өөрийнхөө нэрийг зориуд томоор биччихэж. Иймэрхүү худлаа юмнуудыг ард иргэд мэддэг болцон ш дээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: