Г.Ганболд: Налайх орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн асуудалд ХАРИУЦЛАГА ТООЦСОН Г.Ганболд: Налайх орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн асуудалд ХАРИУЦЛАГА ТООЦСОН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ганболд: Налайх орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн асуудалд ХАРИУЦЛАГА ТООЦСОН

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр Таван толгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар мэдээлэл сонсож байна.

Энэ үеэр Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Г.Ганболд "Нийгмийг талцуулаад байгаа хагас коксжуулсан сайжруулсан түлшний туршилт болон хэдхэн хоногийн өмнө нийслэлийн зарим хэсгийн агаарт дэгдсэн үл мэдэх үнэрийн шалтгааны талаар нэгдсэн мэдээлэл авах зорилгоор дэд хорооны хуралдаан хийсэн.

37 тэрбум төгрөгөөр хагас кокс орж ирэхгүй, туршилт хийхгүй, улмаар нийслэлийн Налайх дүүрэг орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн гэх мэдээллийг авлаа. Иймд цаашид тухайн компанид хариуцлага тооцох ямар арга хэмжээ авсан, үүнтэй холбоотой үүссэн эрсдэлийн талаар Дэд хороонд бичгээр мэдэгдэх, түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, томоохон хөрөнгийн гүйцэтгэл, үр дүнгийнхээ талаар ойрын хугацаанд мэдээлэл хийх хэрэгтэй"-г даалгав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651857
0 эможи

Иргэн
2023-10-17 23:37
Тэр компани ажлаа зөв хийчихгүй дээ.Манай Монголчууд өөрсдөө бас л хужаа нараас дээрдэхгүй л болоод байгаа шүү
Г.Ганболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up