Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох хуулийн төслийг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл хэлэлцүүлнэ Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох хуулийн төслийг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл хэлэлцүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох хуулийн төслийг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл хэлэлцүүлнэ

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буй талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ 2022 онд иргэдийн оролцоотой парламент байх зорилтын хүрээнд  D-Parliament.mn цахим системийг эхлүүлсэн. Харин өнөөдөр D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж байна. Иргэдийн оролцоог хангах, зөвлөлдөх механизм юм. 

Ингэснээр хууль тогтоох 77 дахь эрх мэдлийг иргэдэд өгч байна. Эхний сэдэв болгож НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх тухай асуудлыг D-petition системд оруулж байна. Энэ асуудлыг дэмжвэл холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх болно. Одоогоор 19 хүн дэмжлээ. 

Та бүхнийг энэхүү өргөдлийн системд нэвтэрч хууль тогтоох үйл хэрэгт идэвхтэй оролцохыг урилж байна" гэв.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651862
3 эможи

Ж.батсүх
2023-10-18 20:50
Дэмжиж байна
Батсүх
2023-10-18 20:49
5% болгох
З Мөнхжаргал
2023-10-18 12:21
Дэмжиж байна
keyboard_arrow_up