Б.Жавхлан: НӨАТ-ыг ямар шалтгаанаар одоо хөндөж буйг мэдэхгүй байна Б.Жавхлан: НӨАТ-ыг ямар шалтгаанаар одоо хөндөж буйг мэдэхгүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: НӨАТ-ыг ямар шалтгаанаар одоо хөндөж буйг мэдэхгүй байна

2023 оны 10 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэж байна.  Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхландараах байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Ирэх жилийн эдийн засгийн өсөлт долоон хувь гэж байна. НӨАТ-ын асуудал хөндөгдөж байна. Төсөв ярьж байгаа энэ үед НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгон гэж байна. Хэр оновчтой вэ. Өргөн барьсан төсөл дунд дурдагдаагүй атлаа одоо яагаад энэ сэдвийг хөндөж байна.

Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ ямар учиртай яригдаж байгааг би мэдэхгүй байна. Хугацаандаа төсвөө өргөн барьсан. Өргөн барьсны дараагаар энэ сэдэв гарч ирж байна. Сэдвийг хөндөж тавьсан талаас нь асуух нь зүйтэй. Одоогоор мэргэжлийн яам, холбогдох байгууллагад ямарваа нэгэн тооцоо судалгаа байхгүй. Ямар боломжтойгоор гаргаж ирсэн талаарх мэдээлэл байхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651963
0 эможи

keyboard_arrow_up